Будрах цас
1 min readNov 7, 2017
Цас будардгаараа л бударч хүнгүй гудмаар ганцаар алхахад амар амгаланг олох шиг. Амар амгалан нь аз жаргал эсвэл зүгээр л амар амгалан л энэ байх. Харанхуй шөнийн ганцаар алхах агшинг эвдэх зүрх зориг хаа нэгтээ бий бол тэр нь зөрөн өнгөрөх хэн нэгэн л байх учиртай.
Хараач, тэр яг л уран зураг шиг үзэгдэнэ. Харанхуйд нуугдах байшин барилга, цагаанаар гэрэлтэн гялбах цасан ширхэг. Мөн түүний дүр. Ийм л үзэгдэл.
Тэр өөрийн замаар, би ч өөрийн замаар.
Хэдэн хором, бүлэг хүмүүс зөрж өнгөрөхөд хамаг бодол сарнин одож хамаргүй шил, толботой цас.
Өндийгөөд харвал зүүд.